Print logo

Онол-практикийн бага хурал
Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны №2 тоот шийдвэрийн талаар хуульчдын дунд онолын маргаан хүчтэй өрнөж буй энэ цаг үед энэхүү асуудлыг үндсэн хуулийн эрх зүйн судлаач, эрдэмтдийн хүрээнд системтэй хэлэлцүүлэх үүднээс УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЗДХЯ, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн хамтран 90 гаруй судлаач эрдэмтдийг хамруулсан бага хурал сангийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Хурлаар маргаантай сэдвүүдийг хөндсөн 7 илтгэл хэлэлцүүлж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Хурлын үр дүнд хуульч, судлаач, Үндсэн хуулийн цэцийн шүүгчид онолын маргаантай асуудлаар зөрүүтэй үзэл бодлуудыг цэгцлэв.