Print logo

Уулзалт
Герман-Монголын цагдаагийн харилцааг дэмжиж ажиллаа.

ХБНГУ-ын Цагдаагийн газрын төлөөлөгчид Ханнс Зайделийн сан, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улс дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн урилгаар 2023 оны 10 дугаар сарын 23-27-ны хооронд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

ХБНГУ-ын Цагдаагийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллах хугацаандаа дараах байгууллагуудад зочиллоо:

• Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл

• Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий Газар

• Экологийн Цагдаагийн Алба

• Дотоод хэргийн их сургууль

• Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв

• Шүүх шинжилгээний ерөнхий газар

Айлчлалын хүрээнд ХБНГУ-ын цагдаагийн төлөөлөгчид дээрх байгууллагуудын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай танилцаж, харилцан туршлага, мэдээлэл солилцлоо.

e deutschen Polizei-Delegierten mit dem Aufbau und Funktion der jeweiligen Organisationen vertraut gemacht.

Төлөөлөгчдийн анхны уулзалт 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ЦЕГ-ын байранд эхэлж, нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат болон холбогдох цагдаагийн албаныхан мэндчилгээ дэвшүүлж хурлыг нээж, хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв. Тухайн өдрийн үдээс хойш Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд “Монгол-Германы цагдаа: Сорилт ба боломжууд” сэдэвт хамтарсан зөвлөгөөнд оролцож, дэд зөвлөлийн гишүүн байгууллагуудын үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар онцолсон танилцуулга хийв. Монголын зүгээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний шүүх шинжилгээний байгууллагын чиг үүрэг зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Уг зөвлөгөөн нь нээлттэй хэлэлцүүлгээр үргэлжилж, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Феликс Гленк хаалтын үг хэлж уулзалтыг өндөрлөв.

 

ХБНГУ-ын цагдаагийн төлөөлөгчид дараах өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, болон Экологийн цагдаагийн албаны үйл ажилгаатай танилцаж, Хустайн байгалийн цогцолборт газарлуу зочлов. Түүнчлэн Дотоод хэргийн их сургуульд зочилж, тус сургуулийн захирлуудтай уулзаж, сургалтын хөтөлбөр болон лекцийн танхимтай танилцаж, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтарсан сургалт, семинар зохион байгуулах талаар санал солилцов. Тухайн өдрийн үдээс хойш төлөөлөгчид Шүүх шинжилгээний ерөнхий газарт зочилж, “Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын хөгжлийн чиг хандлага” сэдвээрх илтгэл сонсов. Айлчлалын сүйлийн өдөр ХБНГУ-ын цагдаагийн төлөөлөгчид болон ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаныхан Германы цагдаагийн байгууллагын шилдэг туршлага, инноваци, орчин үеийн техник, технологийг үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлж буй талаар дугуй ширээний уулзалт хийв.

ХБНГУ-ын цагдаагийн төлөөлөгчдийн айлчлалаар дамжуулан хоёр улсын цагдаагийн төлөөлөгчид гэмт хэрэгтэй тэмцэх, нийгэмд хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, Германы цагдаагийн байгууллагын тэргүүн туршлагаас судлах мөн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зэрэг сэдвээр санал солилцов.