Print logo

Сургалт
Эрүүгийн хэргийн шүүхийн тамгын газрын дарга, шүүгчийн туслах нарт сургалт орлоо.

Сургалт эхлэхийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ХНБГУ-ын Вюрцбургийн их сургуулийн эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын эрх зүй, эрх зүйн онол, мэдээллийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч профессор Эрик Хилгендорфийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар шүүхийн цахимжуулалтын нөхцөл байдал, цахим нотлох баримт ашиглах зэрэг сэдвээр санал солилцож, ХБНГУ-ын туршлагаас хуваалцав.

 

 

Үргэлжлүүлэн профессор Эрик Хилгендорф эрүүгийн хэргийн шүүхийн тамгын газрын дарга, шүүгчийн туслах нарт "Цахим нотлох баримт" сэдвээр танхим, цахим хосолсон сургалт орж, сургалт асуулт хариултын хэсгээр өрнөж өндөрлөв.