Print logo

Орон нутгийн сургалт
Хууль ба Байгаль хамгаалагч

Сан нь Хан Хэнтийн УТХГ-тай хамтран байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах онол, практик хосолсон сургалтыг 2023.06.26-29-ний өдрүүдэд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Цагаан арал гэх газарт зохион байгууллаа.

Сургалтад Хан Хэнтийн УТХГ-ын байгаль хамгаалагч нар хамрагдсан бөгөөд сургалтыг ДХИС болон УЕПГ-ын Сургалт судалгааны хүрээлэнгийн багш нар хамтран дараах сэдвийн хүрээнд удирдан явууллаа.

 

  • Зөрчлийн тухай ойлголт, гэмт хэрэг ба зөрчлийн ялгаатай тал, зүйлчлэл
  • Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай ойлголт, онцлог
  • Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд
  • Зөрчлийн тухай хууль болон байгаль орчны хяналтын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал
  • Хэргийн газрыг хамгаалах тактик зүй
  • Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа

Ханнс-Зайделийн сан нь хүрээлэн буй орчны эрх зүй төслийнхөө хүрээнд хууль хэрэгжүүлэгч байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах зорилгоор 2022 онд экологийн цагдаа болон байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах 2 өдрийн давтан сургалтын хөтөлбөрийг ДХИС-ийн багш нараар боловсруулсан бөгөөд энэ жил хөтөлбөрийн дагуу давтан сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Зургийн цомог (доорх зураг дээр дарж үзнэ үү)