Print logo

Уралдаан
“Байгаль ба хууль: Байгалиа бүтээе” гар зургийн уралдааныг зохион байгууллаа

6 сарын 01 буюу Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан багачуудын дунд байгаль орчин ба хуулийг өөрсдийн төсөөллөөрөө зурж бүтээх уралдааныг зохион байгууллаа.

“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийн үеэр Ханнс-Зайделийн сан Экологийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулсан гар зургийн уралдаанд 6-9 нас, 10-14 насны ангилалд нийт 63 хүүхэд оролцож, тэдний бүтээлийг мэргэжлийн зураачид шүүж, насны ангилал тус бүрт 1, 2, 3 дугаар байрыг шалгарууллаа.

Ханнс-Зайделийн сангийн үйл ажиллагааны нэг чиглэл нь байгаль орчноо хайрлан хамгаалахад олон нийтийг уриалах, сэдэлжүүлэх, байгаль орчны хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах юм. Энэ чиглэлийн хүрээнд иргэдийн дунд бичвэрийн, зургийн, видео контент бүтээх уралдаануудыг зохион байгуулдаг уламжлалтай.

Зургийн цомог