Print logo

Уулзалт
МИУС-тай хамтарч ажиллах санамж бичиг байгуулна

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн н. Феликс Гленк МУИС-ийн захирал др. Б.Очирхуяг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал др. Б.Амарсанаа болон бусад төлөөлөгчидтэй уулзаж, уламжлалт хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Тус сан 1993 онд Монголд үйл ажиллагаагаа эхлүүлсэн үеэс МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран ажиллаж ирсэн. Талууд эрх зүйн салбар дахь уламжлалт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, түүнчлэн байгаль орчны салбарт хамтран ажиллахаар тохиролцов.

Энэ онд тохиож буй МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд тус сантай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгох үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх болсныг талууд онцоллоо.

Уулзалтын үр дүнд талууд уламжлалт хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх, шинэ салбарт хамтран ажиллах зорилгын хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар тохиролцов.