Print logo

“Шинэ номын нээлт”-ийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

2023 онд Ханнс Зайделийн Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн сонгомол шийдвэрүүдийг орчуулсан бөгөөд 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр тус номын нээлтийг амжилттай зохион байгууллаа.

 

Энэхүү хамтын ажлын гол зорилго нь Монгол Улсад Үндсэн хуулийн эрх зүйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал юм. Өөрөөр хэлбэл, гадаад, ялангуяа өндөр хөгжилтэй орнуудын Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр хэрхэн бичигддэг, шүүхүүд нь хууль тогтоомжийг тайлбарлах замаар хэрхэн боловсруулдаг болохыг харуулах улмаар зөв практикийг хэрэгжүүлэхэд дөхөм болгох үүднээс тус шийдвэрүүдийг Монгол хэл рүү хөрвүүлэн нийтэлсэн.

Энэхүү шинэ бүтээлүүдийг МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн вэбсайт буюу дараах холбоос (https://cli.num.edu.mn/%D0%A5%D1%8D%D0%B2%D0%BB%D1%8D%D0%BB/)-р татаж авах боломжтойг дуулгахад таатай байна.