Print logo

Өдөрлөг
“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН БҮС НУТГИЙН ТӨВ (RCE)”

RCE буюу ТХББНТ нь байгаль орчны манлайлал, нийгмийн эрх тэгш байдал, амьдралын чанарыг сайжруулах гэх мэт тогтвортой хөгжлийн зорилгыг урт хугацаанд хангаж ажиллахыг зорьдог, үйл ажиллагааны чиг үүрэг, сонирхлоороо нэгдсэн нийгмийн бүлгүүд дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг орон нутгийн болон бүс нутгийн түвшинд хамтран шийдвэрлэхэд хувь нэмтрээ оруулдаг нийгмийг сүлжээ билээ.

МУИС-н Экологийн боловсролын төвөөс зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн боловсролын бүс нутгийн төв” байгуулах тус өдөрлөгийн хүрээнд  сургалт, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилтай танилцаж, “Тогтвортой хөгжлийн боловсролын бүс нутгийн төв (ТХББНТ, RCE)”-ийн талаар мэдээлэл хуваалцлаа.  

Оролцогч талууд ТХББНТ-г Монгол улсад байгуулахад нэгдэх сонирхолоо илэрхийлэн, хамтын ажиллагаа эхлүүлэхэд шаардлагтай хийх алхмуудыг хэлэлцэв.

Ханнс-Зайделийн сан хүрээлэн буй орчны хамгаалал, байгаль орчны хууль тогтоомжийн чиглэлээр олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор МУИС-н Экологийн боловсролын төв (ЭБТ)-тэй 2022 оноос хойш хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-ын талаарх олон улсын туршлага судлах чиглэлээр олон талт хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байна. Тухайлбал 2023 онд ЭБТ-н мэргэжилтэн Др. Сүнжидмаа ХБНГУ-н Бавари муж улсад Тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-г боловсролын бүх шатны байгууллагуудад хэрхэн хэрэгжүүлж байгааг судлаад ирсэн бол, мөн оны 9-р сард БНСУ-д зохион байгуулагдсан Ази, Номхон далайн улс орнуудын RCE /Regional Center of Expertise/ 15 дахь уулзалтад тус төвийн төлөөлөл оролцсон билээ.  

Тус өдөрлөгт МУИС-ийн Биологийн тэнхим), МУБИС-ийн Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхим, МУБИС-ийн Биологийн тэнхим, Ханнс-Зайделийн сан, ЗГХА Ойн газар, Хүн төвтэй байгаль хамгаалал ТББ, Хомын талын тахь ТББ , Байгаль орчин мэдээлэл сургалтын төв ТББ, НҮБ-ын Нийгэмлэг, МУИС-ийн ЭБТ, Нүүдлийн байгаль хамгаалал ТББ, Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв болон Монте-Роза олон улсын сургууль оролцлоо.