Print logo

Айчлал
Хатагтай Дебора Тидекс-Жоу Монголд айлчилж байна

Ханнс-Зайделийн сангийн Мюнхен дэх төвийн Төв, зүүн хойд Азийн хэлтсийн дарга, хатагтай Дебора Тидекс-Жоу энэ долоо хоногт Монгол Улсад ажиллаж байна. Тэрээр Монгол дахь тус сангийн төслийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Монгол дахь түншлэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар санал, мэдээлэл солилцлоо.

Ажлын уулзалтууд монголын эрх зүйт төрийг сайжруулах зорилготой дээр төвлөрч байна

HSS Büro Mongolei

Айлчлалын хүрээнд тэрээр ХЗҮХ-ийн 20 жилийн ойн “Хямралын үеийн эрх зүй ба хөгжил” сэдэвт хуралд оролцож, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б. Солонгоо, ТНБД П. Сайнзориг, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн туслалцааны төв зэрэг уламжлалт хамтын ажиллагаа бүхий бусад байгууллагын удирдлагуудтай уулзахын хажуугаар 2022 оноос хамтран ажиллаж буй Хууль зүй, дотоод хэргийн сайдын дэргэдэх Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн ажлын албаны зарим гишүүн байгуулагууд, тэр дундаа Экологийн цагдаагийн алба, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, мөн “Экологийн боловсролын хүрээлэн”-гээр зочилж ажлын уулзалт хийлээ.

Мөн тус сангийн тэтгэлэгээр ХБНГУ-д урт, богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх, судалгааны бүтээл туурвиж байсан тэтгэлэг авагчдын төлөөлөлтэй уулзаж сангийн зүгээс хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл өгөв.

Айлчлалын төгсгөлд тэрээр Сэлэнгэ аймагт ХЗҮХ-тэй хамтран зохион байгуулж буй “Эрх зүйн хөтөч” бэлтгэх, экологийн цагдаа, байгаль хамгаалагчдад зориулсан сургалтаар зочилж, орон нутгийн зарим удирдлагуудтай уулзах юм.