Print logo

Эрдэм шинжилгээний хурал
УДШ, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав

Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Ханнс-Зайделийн сан, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран 2022 оны 6-р сарын 8-ны өдөр “Байгаль орчныг хамгаалахтай холбоотой хэрэг, маргааныг шүүхэд хянан шийдвэрлэж буй байдал, дүн шинжилгээ, анхаарах асуудал” сэдвээр үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.

Хурлыг нээж УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг үг хэлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, др., Д.Зүмбэрэллхам болон Ханнс -Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк нар мэндчилгээ дэвшүүллээ.

Хуульчид, судлаачид оролцсон энэхүү хурлаар хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдэж буй зарим гэмт хэрэг, байгаль орчныг хамгаалахтай холбоотой хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэж буй байдал, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудал, эрүүл орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах хүний үндсэн эрх зэрэг тулгамдсан сэдвээр илтгэл хэлэлцлээ. Илтгэлүүдийг эрүүгийн, хувийн болон захиргааны эрх зүйн чиглэлээр хуваан хэлэлцсэн бөгөөд оролцогчдын зүгээс хурлын сэдэв, ач холбогдлыг тэмдэглэж эрдэм шинжилгээний хурлыг цаашид цуврал байдлаар үргэлжлүүлэн зохион байгуулах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байв.

Хурлаар хэлэлцсэн илтгэлүүдийг “Монголын төр эрх зүй” эрдэм шинжилгээний сэтгүүлийн тусгай дугаарт нийтлэж олон нийтэд хүргэх юм байна.