Print logo

Орон нутгийн сургалт
Эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт орон нутагт боллоо

Байгаль орчны хууль, эрх зүйн чиглэлээр эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт Говь-Алтай, Ховд, Сүхбаатар Дорнод аймгуудад зохион байгууллаа.

Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк

Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк

2018 оны “Олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн дагуу төрийн болон төрийн бус бүх байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд иргэдэд зориулсан тусгайлан бэлтгэгдсэн эрх зүйн хөтчийг ажиллуулах үүрэгтэй. 2018 оноос эхлэн эрх зүйн хөтчүүд аймаг, нийслэлд жил бүр үе шаттайгаар сургалтад хамрагдаж байна.

 

Говь-Алтай аймгийн сургалт

Говь-Алтай аймгийн сургалт

Ханнс-Зайделийн сан нь Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран Говь-Алтай, Ховд, Сүхбаатар мөн Дорнод аймгуудад  тус аймгуудын Засаг даргын Тамгын газартай хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Байгаль орчны хууль, эрх зүйн чиглэлээр эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт”-ыг 2023 оны 05 дугаар сарын 23-наас-30-ны өдрүүдийн хооронд амжилттай зохион байгууллаа.

Ховд аймгийн сургалт

Ховд аймгийн сургалт

Говь-Алтай болон Ховд аймгуудын сургалтыг Хууль зүйн ухааны доктор /PhD/, профессор Ц.Цэлмэг, Монголын Хуульчдын холбооны сургагч багш, хууль зүйн ухааны магистр Г.Оюунболд, ХЗҮХ-ийн арга зүйч багш, хууль зүйн ухааны магистр Д.Цэцэгдарь нар зааж, нийт 88 эрх зүйн хөтөч хамрагдлаа.

Дорнод аймгийн сургалт

Дорнод аймгийн сургалт

Сүхбаатар болон Дорнод аймгуудын сургалтад Хууль зүйн ухааны доктор /PhD/, профессор Э.Батбаяр, Хууль зүйн ухааны доктор /PhD/, дэд профессор А.Алтанзул, Ахлах багш С.Ганцэцэг, ХЗҮХ-ийн сургалт хариуцсан мэргэжилтэн П.Аззаяа нар хичээл зааж, нийт аймгийн 74 эрх зүйн хөтөч хамрагдсан байна.

 

Сүхбаатар аймгийн сургалт

Сүхбаатар аймгийн сургалт

Сүхбаатар аймгийн сургалтыг Сүхбаатар аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч Г.Ганзориг, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Н. Феликс Гленк, ХЗҮХ-ийн захирал Х. Эрдэм-Удрах нар нээж үг хэлсэн.