Print logo

Олон улсын хурал
Шүүхэд хандах эрх: Хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээ

Ханнс-Зайделийн сан Монгол Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, хамтран “Шүүхэд хандах эрх: Хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр зохион байгууллаа.

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Шүүхийн тухай хууль, түүнийг дагалдах хуулиудаар хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл, журам өөрчлөгдсөнтэй холбоотойгоор иргэн, хуулийн этгээдийн шүүхэд хандах эрх, нөгөөтэйгүүр хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, үйл ажиллагаанд өөрчлөлт орсонтой холбоотой үүссэн сорилтуудыг даван туулахад уг хурлын ач холбогдлыг онцлов.

Хурлын үеэр Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк, АНУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мэтью Ференс нар мэндчилгээ дэвшүүллээ.

ХБНГУ-ын Аугсбургийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Петер Казинске хуралд сангийн урилгаар оролцож “ХБНГУ дахь хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх зохицуулалт” сэдвээр үндсэн илтгэл тавилаа.

Монгол Улсын анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид, Улсын Их Хурлын гишүүд, Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд болон ХБНГУ, АНУ, Сингапур улсын шүүхийн шүүгчид, эрдэмтэн, судлаачид хуралд оролцож, санал солилцлоо.

Үйл явдлыг зургаар