Print logo

Цахим сургалт
Прокуроруудад зориулсан цахим сургалт зохион байгууллаа

Онлайн сургалтыг 2023 оны 4-р сарын 19-нд ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхен хотын Ерөнхий прокурорын газрын ерөнхий прокурор хатагтай Др.Сюзанне Грассер удирдан явууллаа.

Энэхүү сургалтын зорилго нь ХБНГУ-ын прокурорууд үйл ажиллагааныхаа хүрээнд ажлынхаа хүрээнд хэрхэн шийдвэр гаргадаг талаар ерөнхий ойлголт өгөхийн зэрэгцээ прокуроруудын мэдлэгийн санд хувь нэмэр оруулахад оршив.

Ханнс-Зайделийн Сан болон Монгол Улсын Ерөнхий прокурорын газар хамтын ажиллагааны хүрээнд тус цахим сургалтыг "Прокурорын шийдвэр боловсруулах арга зүй" сэдвээр хамтран зохион байгуулсан билээ.

Цахим сургалтаар дараах сэдвүүдийг илүү дэлгэрэнгүй авч үзлээ:

Мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх

1. Эрүүгийн хэргийн талаарх гомдол

2. Албан журмаар шалгах зарчим (хууль ёсны зарчим) түргэн шуурхай, үр дүнтэй байх зарчим

3. Мөрдөн шалгах ажиллагааг явуулах

4. Мөрдөн шалгах арга хэмжээ

5. Сэжигтэй байдлын зэрэг

Мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгох

1. ХБНГУ-ын ЭХХШтХ-ийн 170.2-ын дагуу түдгэлзүүлэх

2. ХБНГУ-ын ЭХХШтХ-ийн 153-ын дагуу түдгэлзүүлэх

3. Яллах дүгнэлт / Эрүүгийн хэрэг үүсгэх захирамж

Шүүхийн шийдвэрийн эсрэг гомдол гаргах

Цагдан хорих ажиллагаан дахь прокурорын эрх хэмжээ

Сургалтад Улсын ерөнхий прокурорын газрын бүтцийн нэгжийн прокурорууд, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорууд /“ZOOM” / программаар оролцсон.