Print logo

Олон улсын сургалт & зөвлөгөөн
Тогтвортой xөгжил - бидний ирээдүй

Жил бүр Хөвсгөл аймагт зохион байгуулагддаг усны бага хурлыг энэ жил Тогтвортой хөгжлийн 17 зорилтуудын хүрээнд “Тогтвортой хөгжил бидний ирээдүй” сэдэвт сургалт, зөвлөгөөн болгон зохион байгууллаа.

 

 

Тус зөвлөгөөнийг Хөвсгөл клуб болон Хөвсгөл аймгийн Эко Мами НҮТББ-н санаачилгаар Хөсвсгөл аймгийн ЗДТГ, Юнеско-н дэргэдэх Зүүн төв Азийн Хүрээлэн буй орчны газар, Ханнс-Зайделийн сан, Конрад Аденаурын сангийн, Гүний усны зөвлөх инженерчлэлийн компани, Бауцен хотын Ротари клубын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. 

Зөвөлгөөнийг 2023 оны 11-р сарын 17 -ны өдөр Хөвсгөл аймгийн ТГ-т Тогтвортой хөгжил, түүнийг хангах арга замууд сэдвийн доор явуулж, МУИС-н Экологийн боловсролын төвийн ахлах мэргэжилтэн, байгалийн ухааны доктор Р.Сүнжидмаа “Экологийн ул мөр ба тогтвортой хөгжил”, Уур амьсгал судлаач Др. Э.Баяржаргал, “Тогтвортой хөгжил намуудын мөрийн хөтөлбөрөөс чухал”, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын засаг дарга Л.Аззаяа, “Тогтвортой хөгжлийг орон нутгийн үйл ажиллагаанд хэрхэн уялдуулах вэ?”, ЭКО МАМА НҮТББ-н ТУЗ-н дарга Д.Гэрэлтуяа, “Эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа нь тогтвортой хөгжлийн төлөөх нийгмийн түүчээлэгч хүч юм”, АТХ компанийн үүсгэн байгуулагч, Хоёрдогч түүхий эд бэлтгэн нийлүүлэгч Б.Ганчимэг, “Тогтвортой хөгжил ба эдийн засгийн боломж” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. Мөн Тогтвортой хөгжлийн боловсрол бидэнд яагаад чухал вэ? ТХБ-г сайжруулах арга зам, оролцоог хангахад орон нутгийн хүн амын бүтэц, сэтгэлгээ, төр, нийгмийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг явагдав.

Зөвлөгөөний 2 дахь өдөр ТХБ-г олгох арга зүй, Жендерийн тэгш эрхийн асуудал, Тэгш эрхийг хангах арга замууд, болон Экологийн тогтвортой байдал ба хариуцлага сэдвийн хүрээнд зорилтот бүлгүүдэд чиглэсэн сургалтаар үргэлжлэв. Сургалтуудыг МУИС-н Экологийн боловсролын төвийн ахлах мэргэжилтэн, байгалийн ухааны доктор Р.Сүнжидмаа, “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрмйг дэмжих холбоо” ТББ-н тэргүүн Докторант Ш.Ариунаа, Их засаг хууль зүйн сургуулийн дэд захирал, Хууль зүйн ухааны доктор, профессор Ц. Цэлмэг нар удирдан зохион байгуулав.

Хөвсгөл аймаг болон сумдын ТГ, ИТХ-н төлөөлөл, иргэний нийгэмлэг, иргэд, багш сурган хүмүүжүүлэгч нар гээд 200 гаруй хүнийг оролцуулсан тус сургалт, зөвлөгөөнөөр Тогтвортой хөгжил, Тогтвортой хөгжлийн боловсрол, Төр, иргэний хамтын ажиллагаа, Байгаль орчны хууль эрх зүйн зохицуулалт, хэрэгжүүлэлт, Хөвсгөл аймагт байгаль орчны чиглэлээр тулгамдаж буй асуудал зэрэг сэдвийг хөндөж, гарц гаргалгааг хэлэлцэв.