Print logo

Гаага-д хийсэн айлчлал
Монгол Улс эрх зүйн хамтын ажиллагаагаа өргөжүүлэв

Монголын хуульчдын төлөөлөл хамрагдсан Брюссел болон Люксембург дахь айлчлал Гаага хотоор үргэлжиллээ. Гуравдугаар сарын 21 – 22-ний өдрүүдэд болсон энэхүү айлчлалын хүрээнд тус хот дахь олон улсын байгууллагуудаар зочилж хамтран ажиллах боломжийн талаар яриа өрнүүллээ. Уулзалтын зорилго нь Монголын хууль зүйн салбарын хамтын ажиллагааг тэлэх, яриа хэлэлцээг идэвхижүүлэх явдал байлаа.

Гол фокус: Олон улсын эрүүгийн шүүх ба эрх зүйт төр

Гаага дахь олон улсын эрүүгийн шүүхээр зочилж тус шүүхэд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл авлаа. Мөн Олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, цаашид илүү нягт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

 

Олон улсын гэрээнд нэгдэх тухай

Гаагын олон улсын хувийн эрх зүйн бага хурлын үеэр төлөөлөгчид Монгол Улсыг олон улсын уулзалт, гэрээ хэлэлцээрт идэвхитэй хамруулах талаар санал солилцлоо. Ингэснээр Монголд эрх зүйт төрь ёс бэхжихэд зохих хувь нэмрийг оруулж, гадаад орчныг нь сайжруулах ач холбогдолтой юм.

 

Хамтын ажиллагаа, харилцан ойлголцол

Олон улсын нэр хүндтэй эрх зүйн судалгааны байгууллага болох Ассер хүрээлэнгийн удирдлага Монголоос ирсэн төлөөлөгчдөд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтын гол сэдэв нь монголын хуульч, эрх зүйчдийн олон улсын эрх зүйн талаарх мэдлэг, мэдээллийг дэмжих талаар байлаа.

 

Эрүүгийн чиглэлд хамтран ажиллах тухайд

Европын Холбооны эрүүгийн хэргийн шүүхүүдийн хамтын ажиллагааг хариуцсан Eurojust агентлагийн хүмүүстэй монголын хуульчид эрүүгийн хэрэг дээр илүү нягт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Үүнд хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, Монгол Улс, Европын хооронд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хамтын ажиллагаан дээр төвлөрч ярилцлаа.

 

Олон улсын шүүхтэй танилцав

Монголын төлөөлөгчид Гаага дахь Олон улсын шүүхээр зочилж НҮБ-ийн дэргэдэх тус шүүхийн бүтэц зохион байгуулалт, чиг үүргийн талаар мэдээлэл авлаа. Мөн тус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, олон улсын маргааныг эвээр шийдвэрлэхэд гүйцэтгэж буй үүргийн талаар ойлголт авав.

 

Бусад байгууллагатай хийсэн уулзалт

ХБНГУ-аас Гаага-д суугаа элчин сайд, Химийн зэвсэг хэрэглэхийн эсрэг олон улсын  байгууллагад (OPCW) суугаа байнгын төлөөлөгч нартай уулзаж Монгол Улс дахь эрх зүйт төрийн хөгжил төлөвшлийн талаар мэдээлэл солилцов.

 

Цаашид хийх ажил

Европд хийгдсэн монголын шүүгч, хуулийн салбарын төлөөлөгчдийн айлчлал эрх зүйт төрийн төлөвшил, хууль зүйн салбарт олон улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг тодотголоо. Ханнс-Зайделийн сан цаашид ч Монгол Улсын шүүх, хуулийн салбарын хөгжилд хувь нэмэрээ оруулж, гадаад хамтын ажиллагааг нь дэмжин ажиллах болно.