Print logo

Судалгааны ажил
Соёл ба хүний эрх

Судалгааны үр дүн, соёлын эрхийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр гаргасан зөвлөмжийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдсан.

Ханнс-Зайдлын сан нь Хүний Эрхийн Үндэсний Комисстой хамтран Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрхийн олон улсын гэрээ конвенцоор баталгаажуулсан соёлын үр шимийг хүртэх эрхийн хэрэгжилт, төлөв байдлын талаар "Соёл ба хүний эрх" судалгааны ажлыг антропологийн судалгааны үндсэн аргаар хийж гүйцэтгэсэн билээ.

Уг хэлэлцүүлгийг Хүний эрхийн Үндэсний Комиссын Судалгаа, Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нээв.

МУИС-ийн антропологийн тэнхимийн багш Г.Мөнх-Эрдэнэ "Соёл ба хүний эрх" судалгааны үр дүнгийн талаар танилцуулга илтэл тавьсан.

Тус хэлэлцүүлэгт Ханнс-Зайдлын сангийн Эрх зүйн боловсролын төслийн менежер С.Бүжинлхам оролцов.