Print logo

“Хууль сахиулах үйл ажиллагаа: онол, практикийн тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болов

2016 оны есдүгээр сарын 29 – 30-ны өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль сахиулахын их сургуулиас Ханнс-Зайделийн сантай хамтран тус эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.

Энэхүү хоёр өдрийн арга хэмжээнд ОХУ, БНХАУ, Беларус, ХБНГУ, Монгол улс гэсэн 5 орны шинжлэх ухаан, улс төр, хууль сахиулах салбарын төлөөлөгчид оролцож хууль сахиулах байгууллагуудын өмнө тулгамдаж буй онол, практикийн асуудлуудаар байр сууриа илэрхийлэв.

Тус арга хэмжээнд Ханнс-Зайделийн сангийн урилгаар Мюнхен дэх Людвиг-Максимилианы нэрэмжит их сургуулийн судлаач, хууль зүйн ухааны доктор Петер Казиске оролцож “Эрүүгийн хуулийн тэгш эрхийн зарчим, эрх зүйн боловсрол энэ талаар юу хийх ёстой вэ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.