Print logo

Олон улсын хурал
Хямралын үеийн эрх зүй ба хөгжил

Өчигдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ХЗДХЯ-ны хурлын танхимд үндэсний болон Азийн зарим орны эрдэмтэн, судлаачид цуглан хямралын үеийн эрх зүй болон хөгжлийн өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээл түүнийг шийдэх арга замын талаар илтгэл хэлэлцүүлж санал солилцлоо.

 

Хууль зүйн үндэсний хүрээлэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Хямралын үеийн эрх зүй ба хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Хурлыг ХЗҮХ-ийн захирал Х.Эрдэм-Ундрах нээж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн  Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Феликс Гленк, МУИС-ийн ХЗС-ийн захирал, Проф.Др Б.Амарсанаа нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

Ханнс-Зайделийн сангийн Төв, Зүүн хойд Азийн төсөл хариуцсан дарга хатагтай Дебора Тидекс-Жоу албан айлчлалын хүрээнд уг арга хэмжээнд оролцлоо. 

Тус хуралд Академич, МУИС-ийн Эмирет профессор, ХЗҮХ-ийн эрдмийн зөвлөлийн дарга С.Нарангэрэл, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг,  Сингапурын Үндэсний их сургуулийн Хууль зүйн сургуулийн проф.Др. Эндрью Жеймс Хардинг, Европын компанийн засаглалын хүрээлэнгийн судлаач гишүүн Проф.Др. Дан В.Пучниак, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан МУИС-ийн ХЗС-ийн ахлах багш Д.Ганзориг, Монгол Улсын гавьяат хуульч Проф.Др. Ж.Бямбаа, Япон Улсын Кобэгийн их сургуулийн Хууль зүйн ахисан түвшний сургуулийн Проф.Др Наруфүми Кадомацу, МУИС-ийн ХЗС-ийн ахлах багш Др. Б.Буянхишиг, Проф.Др. Б.Уранцэцэг, БНСУ-ын Хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнгийн Тэргүүлэх судлаач Др.И Жун Со, Хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Др.Чой ЖИ Ён нар илтгэл хэлэлцүүлэн, санал солилцлоо.

Бусад зураг