Print logo

Уулзалт
Ханнс-Зайделийн сан Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны албан хаагчидтай уулзлаа.

Уулзалт 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд уулзалтад Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай бүс нутагт хамаарах “Ноён Уул”-ын байгаль хамгаалагчид болон ХБНГУ-ын Проф. Др. Эрик Хилгендорф, Вюрцбургийн их сургуулийн эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын эрх зүй, эрх зүйн онол, мэдээллийн эрх зүй, эрх зүйн информатикийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч оролцов. Тус уулзалтаар тусгай хамгаалалттай газарт гардаг гэмт хэргийн гаралт, гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай болон байгаль хамгаалагч нарын сонирхсон бусад асуудлуудаар санал солилцлоо.