Print logo

БОАЖЯ болон Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлтэй хамтран Орхон аймагт илтгэл хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын нэмэлт өөрчлөлтийг орон нутагт, тухайлбал аймгийн Засаг дарга нар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт танилцуулж албан хаагчдын мэдлэг ойлголтыг гүнзгийрүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах чадавхыг бэхжүүлэхээр 2023 оны 11-р сарын 16-ны өдөр Орхон аймагт илтгэл хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус өдрийн үдээс өмнө Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн талаар илтгэл хэлэлцүүлэг өрнүүлсэн бол үдээс хойш Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хийх уулзалт, хэлэлцүүлэг, сургалт хийж хуулийн хэрэгжилт, гарц шийдлийн талаар, тулгамдаж буй асуудлаар хэлэлцлээ.

БОАЖЯ-ны мэргэжилтнүүд, Биофин төслийн мэргэжилтнүүд, Орхон аймгийн Байгаль орчны газар, төрийн байгууллагын ажилчид, байгаль хамгаалагчид, төрийн бус байгууллагын гишүүдийн олон талын оролцоотой тус хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө.