Print logo

Ханнс-Зайделийн сангийн Alumni клубийн уулзалт боллоо

Ханнс-Зайделийн сан 1993 оноос хойш Монгол улсын эрх зүйн салбарт үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж ирсэн бөгөөд анх 1995 онд эрх зүйч боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 2 оюутныг ХБНГУ-д суралцах тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж байжээ. Үүнээс хойш эрх зүйн салбарт ажиллаж, амьдарч буй гучаад Монгол залуусыг урт, богино хугацааны сургалт болон судалгааны ажилд хамруулсан байна

Энэ жил тус сангийн 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд сан тэтгэлэгт хөтөлбөрийг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Ханнс-Зайдлелийн сангаас олгодог тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад ирсэн гишүүд буюу Alumni-Гишүүд тэтгэлэгт хөтөлбөрийн нэгэн чухал зорилтот бүлэг билээ. Тиймээс бид нийт Alumni–клубийн гишүүдийн дунд уулзалт зохион байгуулж, гишүүдэд зориулсан боломж, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Түүнчлэн гишүүд Монгол улсын эрх зүйн салбарт хөндөгдөж буй цаг үеийн асуудлаар санал солилцлоо.

 

 

ХЗС-н тэтгэлгээр ХБНГУ-д суралцсан Эрх зүйн салбарын чадварлаг мэргэжилтнүүд өнөөдөр салбартаа оруулж буй хувь нэмрээрээ тус хөтөлбөрийн үр дүнг харуулж байгаа бөгөөд, Alumni–Гишүүдэд хамтран хуулийн салбарт өгөөжтэй арга хэмжээг зохион байгуулах асар их нөөц боломж байгааг гишүүд сайшаан дурдав.

 

Зургийн цомог