Print logo

Олон нийтийн арга хэмжээ
Ханнс -Зайделийн сан Европын өдөрлөгт оролцлоо

2022.06.28-ны “Автомашингүй өдөр”-ийг тохиолдуулан Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас (EEAS) Сүхбаатарын талбай дээр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Европын өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Европын Холбооны санхүүжилттэйгээр Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, монголын зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулж буй европын компаниудыг танилцуулах, европ-монголын түүхэн харилцааг сурталчлах,  цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой тус өдөрлөгт Ханнс-Зайделийн сан ХБНГУ-ын бусад улс төрийн сангийн хамтаар оролцож иргэдэд үйл ажиллагаагаа сурталчиллаа.

Өдөрлөгийн үеэр тус сангаас санхүүжүүлсэн буюу эрхлэн гаргасан хууль зүйн 100 гаруй нэг сэдэвт зохиол, гарын авлага, эмхэтгэл, хуулийн тайлбар, сэтгүүл, толь бичгийн дээжээс танилцуулж “Jusline & эрх зүйн мэдээлэл” хэвлэмэл хуудас, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хялбаршуулсан тайлбар, ХБНГУ-ын Эрүүгийн хуулийн хэсэгчилсэн орчуулга, Монгол Улсын Үндсэн хууль, тус сангаас эрхлэн гаргасан хууль зүйн нэр томъёоны толь зэрэг бүтээлийг сонирхсон хүмүүст бэлэглэв.

Сан үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй танилцуулж хууль сурталчлах, эрх зүйн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх боломж олгосон нь Европын өдөрлөгийн нэгэн давуу тал байлаа

 

Зарим үйл явцаас