Print logo

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ IV ХУРАЛ
“ҮНДСЭН ХУУЛИЙН БОЛОН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН СУУРЬ АСУУДАЛ”

“Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн суурь асуудал” Олон Улсын эрдэм шинжилгээний IV бага хурлыг Ханнс-Зайделийн сан, МУИС-н Хууль зүйн сургууль нь хамтын ажиллагааны хүрээнд 4 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа.

Тус хурлыг нэгдсэн болон салбар хуралдааны хүрээнд зохион байгуулсан бөгөөд Монгол, Япон, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Канад, Бүгд Найрамдах Солонгос Улс, Оросын Холбооны Улс, Унгар улсын нийт 23 илтгэгч үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн өргөн хүрээний сэдвийн хүрээнд хуралдаж, илтгэл хэлэлцүүлэв. Тухайлбал:

  • төрийн бүтэц,
  • эрх мэдлийн хуваарилалт,
  • Үндсэн хуулийн хяналт,
  • хүний эрх,
  •  захиргааны эрх зүй,
  • захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа,
  • нийтийн өмчийн менежмент тэдгээрийн татвар ногдуулалт,
  • уул уурхай ба газар ашиглалт,
  • төрийн өмчит аж ахуйн нэгж, тэдгээрийн арилжааны асуудал
  • мөн төрийн хариуцлага, сахилга бат зэрэг батгана.

ХБНГУ-н Аугсбургийн их сургуулийн, Хүрээлэн буй орчны эрх зүйн хүрээлэнгийн захирал Др. Проф. Мартин Кмент Ханнс-Зайделийн сангийн урилгаар тус хуралд цахим илтгэл хэлэлцүүлэв. 

Мөн хурал хуулийн шинэчлэл явагдаж буй цаг хугацаатай давхцан зохион байгуулагдсан нь үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн хүрээнд хэлэлцүүлэх илтгэлүүд хуулийн шинэчлэлийн үйл явцад ач холбогдол үзүүлэх онцлогтой байлаа.

  “Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн суурь асуудал” Олон Улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын Хуульчдын холбоо, Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургууль, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц, Монгол Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Үндсэн хуулийн хүрээлэн, Нагояагийн их сургуулийн Азийн сателит кампус институт, Ханнс Зайделийн сан, Азийн сан, Чимид сан, Эрх зүйн судалгааны цахим өгөгдлийн сан Легалдата хамтран зохион байгууллаа.

Зургууд

(Доорхи зураг дээр дарж үзнэ үү)