Print logo

Сургалт
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч нарт зориулсан сургалт зохион байгуулагдлаа.

Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зохион байгуулсан 2023 оны 9 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Ханнс- Зайделийн Сангийн дэмжлэгтэйгээр сургалт зохион байгуулагдлаа.

Эхний өдрийн буюу 9 дүгээр сарын 12-ны өдөр “Цахим нотлох баримт” сэдвээр сургалт орсон бол 9 дүгээр сарын 13-ны өдөр буюу сургалтын 2 дахь өдөр “ХБНГУ-ын улс төрийн нам татан буулгах үйл ажиллагаа, татан буулгах үндэслэл” гэсэн сэдэвтээр сургалт орлоо.

Сургалтыг эхний өдөр Проф. Др. Эрик Хилгендорф, Вюрцбургийн их сургуулийн эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын эрх зүй, эрх зүйн онол, мэдээллийн эрх зүй, эрх зүйн информатикийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч удирдан явуулсан бол дараагийн өдрийн сургалтыг Оливер Иёрг Ханнс-Зайделийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга удирдан явуулав.

Энэхүү сургалтад Монгол Улсын дээд шүүхийн шүүгчид оролцлоо.