Print logo

Орон нутгийн сургалт
Өвөрхангай аймгийн эрх зүйн хөтөч нар мэдлэгээ дээшлүүллээ

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 21 аймагт иргэдэд эрх зүйн анхан шатны тусламж үзүүлэх чиг үүрэг бүхий эрх зүйн хөтөч нарыг сургаж дадлагажуулж буй билээ. Уг үйл ажиллагааг гардан зохион байгуулах үүргийг Хууль зүйн үндэсний хүрээлэн хүлээдэг.

Тус хүрээлэн, Ханнс-Зайделийн сан, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран эрх зүйн хөтчийг чадавхжуулах 1 өдрийн сургалтыг Арвайхээр суманд 11-р сарын 3-нд зохион байгууллаа.

Сургалтыг байгаль орчны хууль, эрх зүйн чиглэлээр Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр шинээр боловсруулсан хөтөлбөрийн дагуу хууль зүйн ухааны судлаач, багш нар удирдан явууллаа.  Сургалтад хамрагдсан эрх зүйч нар байгаль орчны салбарын олон улсын болон үндэсний хууль тогтоомжийн талаарх шинэ мэдлэгтээ тулгуурлан нийт иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.

Байгаль орчны хууль, эрх зүйн чиглэлээр эрх зүйн хөтчийг чадавхжуулах зорилгоор  тусгайлан боловсруулсан сургалтын гарын авлага, тараах материал, сангаас эмхэтгэн гаргадаг “JusLine&Эрх зүйн мэдээлэл” хэвлэмэл сэтгүүл зэргийг сургалтын оролцогч нарт олголоо.

Зургууд: