Print logo

Онлайн сургалт
УДШ-ийн Захиргааны хэргийн шүүгчдийн сургалт болов

УДШ-ийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Ханнс-Зайделийн сан, түүний дэргэдэх “Эрх зүйн боловсрол” академи хамтран тус шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчдийг оролцуулсан онлайн сургалтыг шүүхээс санал болгосон сэдвийн хүрээнд хамтран зохион байгууллаа.

Уг сургалтыг ХБНГУ-ын Бавари муж улсын Захиргааны хэргийн дээд шүүхийн байнгын хуралдаан даргалагч шүүгч др. Дийтер Цёллнер удирдан явуулж УДШ-ээс урьдчилан санал болгосон

  • Захиргааны шийдвэр үндэслэл бүхий байх зарчим,
  • Сонгох эрхийн зарчим,
  • Диспозицийн зарчим,
  • Шүүхийн шийдвэр гаргах эрх хэмжээний зарчим
  • Захиргааны шийдвэр зорилгод нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчим

зэрэг захиргааны эрх зүйн суурь зарчмуудыг хамарсан сэдвийн хүрээнд мэдээлэл солилцлоо.

Сургалтад УДШ-ийн 10 орчим шүүгч оролцож тодорхой кэйсүүдэд тулгуурлан асуулт тавьж, мэдээлэл солилцлоо.