Print logo

Ажлын айлчлал
Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид ХБНГУ-ын хуульч, шүүгчидтэй туршлага солилцов

Захиргааны эрх зүйн хууль тогтоомжийг боловсруулах, шинэчлэх, захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийг давтан сургах чиглэлд Ханнс-Зайделийн сан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Улсын дээд шүүхтэй нягт хамтран ажиллаж ирсэн.

Энэхүү уламжлалт хамтын ажиллагааны хүрээнд Covid-19 цар тахлын улмаас тасалдаад байсан монгол, германы шүүхийн байгууллагуудын хамтын ажиллагааг сэргээх зорилгоор өнгөрөгч долоо хоногт сангийн урилгаар Монгол Улсын захиргааны хэргийн шат шатны шүүхийн төлөөллийг оролцуулсан ажлын айлчлал зохион байгууллаа.

 

Айлчлалын үеэр ХБНГУ-ын шат шатны шүүхийн шүүгчидтэй уулзаж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн практик хэрэглээ, түүний нэгдмэл байдлыг хангах арга механизм, хууль тайлбарлан хэрэглэх практик, түүнд ХБНГУ-ын дагнасан хэвлэлийн байгууллагуудын үүрэг оролцоо, шүүхийн цахимжуулалтын бодлого, улс төрийн намын бүртгэл зэрэг сэдвийн хүрээнд туршлага солилцлоо.

 

 

Монгол Улсын шүүхийн төлөөлөгчдийг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн

- Холбооны нийгмийн маргааны дээд шүүхийн Ерөнхий шүүгч проф. др. Райнер Шлегел болон тус шүүхийн бусад төлөөлөл,

- Бавари муж улсын Нийгмийн маргааны давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Гюнтер Кольбе болон тус шүүхийн шүүгчид,

- Бавари муж улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Др. Томас Гёссл,

- Бавари муж улсын захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Андреа Брайт болон тус шүүхийн хамт олон,

- Мюнхен дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Др. Людвиг Рассо,

- Бавари муж улсын дотоод хэрэг, биеийн тамир, интеграцын яамны гадаад харилцааны хэлтэс, дижиталчлалын асуудал хариуцсан хэлтсийн хамт олон,

- C.H.Beck хууль зүйн мэргэжлийн дагнасан хэвлэлийн компанийн эзэн ноён Hans Dieter Beck, проф. др. Клаус Вебер, хатагтай Бербел Смакман,

- Мюнхен тойргийн амбан захирагч Кристоф Гёбел,

- Ханнс-Зайделийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Оливер Иерг нарт талархал илэрхийлье.

Айлчлалын зургийн цомог (доорхи зураг дээр дарж үзнэ үү)