Print logo

Аян
“Хүн бүр байгаль хамгаалагч” аяныг зохион байгууллаа

Жил бүрийн 4 сарын 15-аас 5 сарын 15-ны хооронд 1 сарын хугацаанд бүх нийтийн байгалийн орчны эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” аяныг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Экологийн цагдаагийн алба болон бусад түншлэгч байгууллагууд хамтран улс даяар зохион байгуулдаг. Энэ жилийн тус аян нь “Хүн бүр байгаль хамгаалагч” гэх сэдвийн дор зохион байгуулагдлаа.

Аяны хүрээнд тухайн жилийн сэдэвтэй холбоотой төрөл бүрийн медиа бүтээлүүдийг хийж, олон нийтэд түгээдэг уламжлалтай. Тухайлбал, энэ жил Ханнс-Зайделийн сан байгаль орчны эрх зүйн мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх зорилгоор нийт 22 зурагт хуудсыг бүтээх, түгээх ажлыг дэмжин оролцлоо. Эдгээр зурагт хуудсуудыг олон нийтийн сүлжээ, зурагт, зарлалын самбар зэрэг олон сувгаар дамжуулан нийтэд хүргэсэн.

 

Сангийн байгаль орчны эрх зүйн төслийн нэг зорилго нь хүрээлэн буй орчны хууль тогтоомжийг сурталчлах, иргэдийн эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх юм. Тиймээс сан нь “Байгалиа хамгаалъя” аяныг хоёр дахь жилдээ дэмжин оролцсоноос гадна “Эрх зүйн тухай энгийнээр” цуврал видео контент, байгаль орчны сэдвээр иргэдийн дунд бичвэрийн болон видео уралдааныг зохион байгуулах зэргээр байгалиа хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

 

Тэмцээний бусад постерууд (зураг дээр дарж үргэлжлүүлэн үзнэ үү)

[Translate to Mongolian:]

[Translate to Mongolian:]