Print logo

Бүсчилсэн сургалт
Хилийн бүс, зурваст үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад сургалт зохион байгууллаа

07 дугаар сарын 07-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд “Хил орчмын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт, шийдвэрлэлт, хяналт, хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт бүсчилсэн сургалтыг Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба болон Хил хамгаалах ерөнхий газартай хамтран зохион байгууллаа.

Зүүн бүсийн уг сургалтад Дорнод болон Сүхбаатар аймгийн хилийн цэргийн ангийн алба хаагчид, сумдын экологийн асуудал хариуцсан байцаагч, байгаль хамгаалагчдыг хамруулсан 60 гаруй хүн оролцов. Сургалтыг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, ХХЕГ, орон нутгийн цагдаа, прокурор, байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд дараах сэдвийн хүрээнд удирдан явууллаа.

✅Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр баримталж буй бодлого, чиглэл хамтын ажиллагаа

✅Хил орчмын нутаг дэвсгэрийн ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ

✅Монгол Улсын хилийн зурвас, бүсэд үйлдэгдэж буй хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг цаашид хил хамгаалах байгууллагаас хэрэгжүүлэх арга хэмжээ

✅Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн ойлголт, хойшлуулшгүй ажиллагаа явуулах онцлог, ач холбогдол

✅Хэргийн газрын үзлэгээр ул мөр, эд мөрийн баримт илрүүлж бэхжүүлэх, битүүмжлэх ажиллагаанд анхаарах асуудал

✅Хил орчмын нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шалгаж, шийдвэрлэхэд анхаарах асуудал

Мөн сургалтын үеэр оролцогчид хилийн зурвас, бүс орчимд үйлдэгддэг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх болон урьдчилан сэргийлэх чиглэлд тулгамддаг асуудал, бэрхшээл болон хамтын ажиллагааг цаашид хэрхэн сайжруулах боломжуудын талаар хэлэлцлээ.