Print logo

Орон нутгийн шүүгчдийн сургалт
Цахим нотлох баримт цуглуулах, үнэлэх нь

Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Цахим нотлох баримт” сэдэвтэй сургалт 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт Ханнс- Зайделийн Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.

Сургалтыг ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн Эрүү, эрүүгийн процессийн эрх зүй, эрх зүйн онол, мэдээллийн эрх зүй, эрх зүйн информатикийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Проф. Др. Эрик Хилгендорф удирдан явуулав.

Тус сургалт:

  • Цахим нотлох баримт цуглуулахдаа хүний зарим үндсэн эрхийг (захидал харилцааны нууц, хүний нэр төр, алдар хүнд, хувийн мэдээллийн нууцлалаа өөрөө тодорхойлох эрх гм.) хэрхэн хангах,
  • Цахим нотлох баримт хэрхэн цуглуулах
  • Цахим нотлох баримт хэрхэн үнэлэх, хавтаст хэрэгт оруулах, хэргийн оролцогч талуудад танилцуулах, 
  • Таслан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн ашиглах талаарх Германы болон барууны орнуудын практик, тулгарч буй сорилт бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга зам

зэрэг 4 үндсэн агуулгын хүрээнд явагдлаа.

Сургалтад Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн шүүгчид хамрагдлаа.