Print logo

Бичвэрийн уралдаан
Байгаль орчны эрх зүйн хөгжил – тулгамдаж буй асуудал

Монголын Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, Байгаль орчны эрх зүйн дэд хороо, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, "Эрх зүйн боловсрол" академиас хамтран хуульчдын дунд “Байгаль орчны эрх зүйн хөгжил – тулгамдаж буй асуудал” сэдэвт бичвэрийн уралдаан зарласан билээ.

Байгаль орчны эрх зүйн цаашдын хөгжилд дэмжлэг үзүүлэхүйц шинэлэг санал, санаачлагыг дэвшүүлэх, түүнд бодит хувь нэмэр оруулах зорилгоор хуульч, эрх зүйч, сургалт, судалгаа, төсөл, эрдэм шинжилгээний байгууллагын багш болон судлаачдын дунд зарласан уралдаанд нийт 43 бичвэр цахимаар ирсэн. Эдгээр бичвэрээс уралдааны болзолд заасан шаардлага хангасан 33 бичвэрийг дүгнэлээ.

Шагнал гардуулах ажиллагаа өнөөдөр төлөөлөгчийн газрын байранд болов. Уг  ажиллагааг Ханнс-Зайделийн сангийн суурин төлөөлөгч н. Феликс Гленк, МХХ-ны Ерөнхийлөгч Өнөмөнх нар нээж нийт уралдаанд оролцогчдод талархал дэвшүүлж шагналын эздэд баяр хүргэлээ.

Энэ удаагийн уралдаанд залуу судлаачид түлхүү оролцсонд ихээхэн олзуурхаж байгаагаа н. Өнөмөнх онцлоод цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүслээ.

Ханнс-Зайделийн сангийн суурин төлөөлөгч н. Феликс Гленк хамтран ажилласан МХХ болон уралдаанд оролцсон залууст талархал илэрхийлж цаашид монголын хуульчдад чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.