Print logo

Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төлөөлөгчид ХБНГУ-д туршлага судлах айлчлал хийлээ

Сангийн байгаль орчны эрх зүй төслийн хүрээнд хүрээлэн буй орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах гол чиг үүрэг бүхий алба хаагчид болох МУ-д гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Экологийн цагдаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль, Экологийн боловсролын төвийн 9 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2022 оны 10 сарын 29-өөс 11 сарын 05-ны хооронд ХБНГУ-ын Бавари муж улсын холбогдох байгууллагуудаар зочилж, туршлага судаллаа.

Төлөөлөгчид Бавари муж улсын Хууль зүйн яам, Дотоод хэрэг, спорт, интеграцийн төрийн яам, Боловсрол, соёлын яам, Цагдаагийн давтан сургалтын институт, Бэрхтесгаден дахь үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаа, Мюнхений амьтан, ургамлын мэдээллийн үндэсний төв, Мюнхен-Нимфенбургийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Хүн ба байгалийн музей, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Нийтийн алба/төрийн үйлчилгээний дээд сургууль, Байгаль хамгаалал, ландшафтын менежментийн академи, Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хүрээлэн (BenE Munchen), Ханнс-Зайделийн сангийн Мюнхен дэх төв, Аугсбургийн их сургууль зэрэг 13 байгууллагаар зочилж, байгаль орчныг хамгаалах болон түүний эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа,  арга туршлагаас хуваалцаж, ашиглаж буй техник, лабораториудтай танилцлаа.

 

Мөн талууд Бавари муж улс болон Монголын холбогдох байгууллагуудын хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцож, зарим ажлуудыг Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр ирэх оноос хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Төлөөлөгчид Монголд ирснийхээ дараагаар айлчлалын үр дүнг хэлэлцэж, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар санал солилцов. Үр дүнгийн хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид айлчлалын үеэр олж авсан мэдлэг туршлагаа бусадтайгаа хуваалцаж, энэ үеэр яригдсан асуудлууд дээр үндэслэн Бавари муж улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах саналуудыг дэвшүүлэв.

Зургийн цомог