Print logo

Сургалт
Эрүүгийн хэргийн шүүгчдэд зориулсан сургалт зохион байгууллаа

Сургалтыг танхимаар 2023 оны 9 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах болон дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдэд зориулан зохион байгуулав.

Улсын дээд шүүхийн дэргэдэх сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран сургалт зохион байгууллаа.

 

Сургалт дараах үндсэн агуулгын хүрээнд явагдлаа.

  •  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарим зарчмууд”
  •  “Анхан шатны шүүхийн шийтгэх (цагаатгах) тогтоол бичих, боловсруулах аргачлал”
  •  “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа”
  •  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд процессын хуулийг зөв хэрэглэх, нэгдмэл байдлыг хангах нь /Хүний эрхийн зарим зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь/”