Print logo

Олон улсын уулзалт & хэлэлцүүлэг
Цагдаа бэлтгэх сургалт, давтан сургалтын цахим шилжилт

Интернэт дэх гэмт хэргийн гаралт өнөө үед өдөр бүр хурдацтай нэмэгдэж байна. Үүний улмаас цагдаагийн ажлыг дижитал болгох нь томоохон сорилт болж байгаа тул Бавари мужид “Германы цагдаагийн албан хаагчдын сургалт, цаашдын боловсролыг цахимжуулах” сэдэвт олон улсын бага хурал боллоо.


Бавари мужаас зохион байгуулсан арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн Олон улсын хамтын ажиллагаа, энх тайвныг бэхжүүлэх хөтөлбөрийн газрын дарга, цагдаагийн хошууч Б. Эрдэнэдалай, Дотоод хэргийн их сургуулийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Г. Мөнгөншагай нар оролцов. ХБНГУ-н Бавари муж улсын цагдаагийн байгууллага Ханнс-Зайделийн сантай хамтран зохион байгууллаа.


Тус хуралд Кенигсбрунн, Айринг хот дахь Баварийн цагдаагийн сургалтын хүрээлэнд болсон юм. Цагдаагийн боловсрол, хөгжилд цахимжуулалтын үүрэг оролцооны талаар эрчимтэй ярилцлаа. Баварийн Цагдаагийн газрын Тэргүүлэгчдээс тус хүрээлэнд газар дээр нь зохион байгуулсан арга хэмжээнд нийт 80 цагдаа, багш, мөн видео хурлаар онлайнаар холбогдсон 100 цагдаа оролцов. Аргентин, Тайланд, Эстони, Швейцарь зэрэг арван хоёр орны мэргэжилтнүүд, мөн Германы холбооны хэд хэдэн мужаас ирсэн мэргэжилтнүүд Айнрингт хүрэлцэн ирж, дижиталчлал нь дэлхий даяар цагдаагийн ажилд тулгарч буй сорилт, боломжуудын талаарх ойлголтоо хуваалцав.

Чуулганы үеэр Баварийн Чөлөөт муж улсын цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, модульчлагдсан сургалтын систем буюу онол практикийн сургалтыг уялдуулах, онол практикийн сургалтад нэвтрүүлж буй цахим хэрэглүүр, иргэн төвтэй цагдаагийн ажил, Ханнс Зайделийн Сан, прокурорын байгууллага, цагдаагийн үйл ажиллагааны хамтын ажиллагаа, иргэдэд чиглэсэн үйл ажиллагааны чиг хандлага, төрийн аюулгүй байдал, үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглах зэрэг сэдвүүдээр сонирхолтой илтгэл, хэлэлцүүлэг өрнөв. Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн, түүнчлэн цахим шилжилтийн үеийн мэдээллийн хамгаалалт, аюулгүй байдлын асуудлаар ярилцав.

 

Оролцогчид нийт цагдаагийн алба хаагчид байгууллагынхаа үйл ажиллагаанд мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглах талаар олон улсын шилдэг туршлага, мэдээллээ хуваалцаж, санал бодлоо солилцов.