Print logo

Хэлэлцүүлэг
Хууль эрх зүйн салбар дахь цахим шилжилтийн бодлого

Монгол улсын засгийн газраас гаргасан хууль эрх зүйн салбарт цахим шилжилт хийх бодлоготой холбогдуулан Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран “Эрх зүйн салбар дахь цахим шилжилтийн бодлого” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд ХБНГУ-н Вюрцбургийн их сургуулийн эрүүгийн эрх зүй, ЭБШ эрх зүй, Эрх зүйн онол,  мэдээллийн эрх зүй болон эрх зүйн информатикийн тэнхимийн эрхлэгч Др. Проф. Хилгэндорф “ХБНГУ-н Бавар мужийн Хууль зүйн салбарын цахимжилтад баримталж буй бодлого” сэдвээр цахим илтгэл хэлэлцүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав “Монгол улсын шүүхийн цахимжуулалт” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

ШЕЗ-н дарга хатагтай Онончимэг “Хуулийн салбарыг цахимжуулахын тулд нэгдсэн систем бүхий иж бүрэн программ хангамж, бүх шүүх эрх мэдлийг ашиглах мэдээллийн сан шаардлагатай бөгөөд энгийн албан тасалгааны ажлыг багасгаж, механикжуулах тогтолцоог хөгжүүлэх, нэгтгэх шаардлагатай” болохыг онцлов.

Харин Цахим шилжилт хийснээр Шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллгаааг ил тод, хүртээмжтэй болгож, хуульчдын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, ашиг сонирхлын арга хэрэгслийг халах ач холбогдолтой болохыг ХЗДХЯ -ны төрийн нарийн бичгийн дарга ноён П. Сайнзориг нээлтийн үгэндээ тэмдэглэлээ.

Цахим шилжилт хийхэд асар их хугацаа, төсөв шаардлагтай боловч үр ашиг нь зардлаас давах хүлээлттэй байгаа, нөгөөтэйгүүр мэдээллийн аюулгүй байдлыг анхаарах шаардлагтай болохыг хэлэлцүүлгийн үеэр илэрхийлж байлаа.  

 

Зурган баримт