Print logo

Багц цаг тооцох сургалт
"Шүүхийн мэтгэлцээн дэх өмгөөлөгчийн оролцоо" болон “Өмчлөгчийн эрхийг зөрчих гэмт хэргийн зүйлчлэл"

Монголын хууль зүйн туслалцааны төв Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр "Шүүхийн мэтгэлцээн дэх өмгөөлөгчийн оролцоо" болон “Өмчлөгчийн эрхийг зөрчих гэмт хэргийн зүйлчлэл" сэдэвт сургалтыг 2022.05.20-21-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтыг нээж хууль зүйн туслалцааны төвийн захирал А. Оюунчимэг болон Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк нар үг хэллээ.

Улсын өмгөөлөгчийн 2022 оны хуульчийн багц цаг хангах тус сургалтын зорилго нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож байгаа өмгөөлөгчдөд мэтгэлцэх ур чадвар эзэмшүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээний талаарх ойлголтыг зөв төлөвшүүлэх болон өмчлөгчийн эрхийг зөрчих гэмт хэргийн зүйлчлэлийг зөв ойлгож, хэрэглэх мэдлэг олгоход оршино.

Сургалтыг Хууль зүйн туслалцааны төвийн захирал, арбитрч, хуульчдын холбооны гишүүн хуульч А.Оюунчимэг болон Монголын өмгөөллийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч, арбитрч Д.Батсүх нар удирдан явуулж байгаа бөгөөд 21 аймгийн улсын өмгөөлөгчид, өмгөөлөгчийн туслах, хуульчдын холбооны мэргэжилтнүүдийг хамарсан 59 хүн оролцож байна.