Print logo

Тэтгэлэг
ХЗС-н дотоодын тэтгэлэг хүртсэн дараагийн судлаачийг танилцуулж байна.

Х.Ирмүүнзаяа МУИС-ийн Герман хэл, судлалын ангийг 2010 онд, улмаар МУИС-ийн Хүрээлэн буй орчин судлалын магистрын бэлтгэл, үндсэн хөтөлбөрийг дүүргэж, 2016 онд “Сөгнөгөр, Гацуурт, Хараа голуудын усны чанарыг макросээрнуруугүйтний бүлгэмдлээр тодорхойлох нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.

 

 

Тэрээр 2010-2013 онд МУ, ХБНГУ-ын хамтарсан “Усны нөөцийн нэгдсэн менежмент-Төв Ази дахь загвар бүс нутаг Монгол II (МоМо II)” төсөл, 2014-2017 онд БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, 2018 оноос Германы Шпаркассэ банкны Монгол дахь санд ажиллаж байна.

 

 

Х.Ирмүүнзаяа энэ оны 6 дугаар сараас тус сангийн дотоодын тэтгэлгээр “Тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-Монголд” сэдвээр судалгааны ажлаа хийж эхлээд байна. Судалгааны ажлыг МУИС-ийн Экологийн боловсролын төвд доктор Р.Сүнжидмаагийн удирдлага дор нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэх бөгөөд судалгааны ажлын хүрээнд байгаль орчин, тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр Монгол улсад хийгдэж буй үйл ажиллагаа, арга хэмжээ, Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, МУ, ХБНГУ-ын байгаль орчны боловсрол олгодог байгууллагууд ТХБ-ыг агуулга, арга зүйн хувьд хэрхэн хүргэж буйг харьцуулах, ТХБ-ын агуулгыг уламжлалт байгаль орчны боловсролын агуулгатай интеграцичлах боломжийг судлах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх юм.

Судалгааны ажилд нь амжилт хүсье!