Print logo

Хуульчдын форум 2022
Үндсэн хуулийн үзэл баримтлал – сорилт, бэрхшээл

Хуульчдын нийгэмд хүлээх үүрэг, хувь нэмрийг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг дэмжих, тулгамдаж буй асуудлаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлж саналыг нь нийтэд хүргэх зорилгоор Монголын хуульчдын холбоо жил бүр хуульчдын дунд тулгамдаж буй сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж тухайн асуудлуудаар зөвлөмж гаргадаг уламжлалтай.

Коронавирусын цар тахлын улмаас 2 жил завсарласны эцэст “Хуульчдын форум-2022”-ыг 10-р сарын 21-ний өдөр Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа.

Форумын хүрээнд үдээс өмнө “Үндсэн хуулийн үзэл баримтлал – сорилт, бэрхшээл” сэдэвт үндсэн хуралдаан Улаанбаатар зочид буудлын Их танхимд явагдаж

  1. “Үндсэн хуулийн үнэт зүйлийг хамгаалах асуудал – шинжлэх ухааны үндэслэл” – хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), проф. Ц.Сарантуяа,
  2. “Үндсэн хууль дахь хууль дээдлэх зарчим” – хууль зүйн ухааны доктор (Ph.D) П.Одгэрэл,
  3. “Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал ба ҮХНӨ” – хууль зүйн ухааны доктор (LL.D) О.Мөнхсайхан.
  4. “Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд ҮХЦ-ийн үүрэг, сорилт, бэрхшээл” – хууль зүйн ухааны доктор (Ph.D) В.Удвал,
  5. “Өмчлөх эрхийн Үндсэн хуулийн баталгаа: эсрэгцэл ба эрсдэл” – хууль зүйн ухааны доктор (Ph.D) Т.Мэндсайхан,
  6. “ҮХЦ-ийн 2022 оны 2-р шийдвэрийн талаарх шүүмж хэлэлцүүлэг” – хууль зүйн ухааны магистр А.Базар.

2 дугаар хэсэг: Нээлттэй хэлэлцүүлэг

Зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Үүний дараа чөлөөт ярилцлага явагдаж, үндсэн хуралдааны ерөнхий тойм-дүгнэлтийг хууль зүйн ухааны доктор (Ph.D) Ш.Цогтоо хийв. 

Форумын үдээс хойших хөтөлбөрийн хүрээнд үндсэн хууль, захиргаа, иргэн, эрүүгийн эрх зүйн дараах сэдвээр нийт 16 илтгэл хэлэлцүүллээ:

  • “Үндсэн хуулийн үзэл баримтлал – үндсэн бүтцийн асуудал”
  • “Үндсэн эрхийг захиргааны хэргийн шүүхийн үр нөлөөтэй эрх зүйн хамгаалалтаар бэхжүүлэх нь”
  • “Өмчлөх эрхийг хувийн эрх зүйгээр хангах нь”
  • “Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлийг эрүүгийн хууль тогтоомжоор хамгаалах нь”.

Дөрөв дахь удаагаа зохион байгуулагдсан тус форумд 300 орчим хуульчид, судлаачид оролцсон бөгөөд танилцуулсан илтгэлүүд, тэдгээрийн дүгнэлт, оролцогчдын санал, хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн зөвлөмж танилцуулга гаргаж хууль тогтоох болон эрх бүхий бусад байгууллагад хүргүүлэхээр болов.     

Үйл ажиллагааны зургийн цомог (доорхи зураг дээр дарж үзнэ үү)