Print logo

томилолт
Хууль зүйн туслалцааны төвийн орон нутаг дахь үйл ажиллагаатйа танилцлаа

Ханнс-Зайдел Сангийн дэмжлэгтэйгээр Хууль Зүйн Туслалцааны Төв, тус хоёр байгууллагуудын төлөөлөгчид 4-р сарын 9-нөөс 16-ны хооронд Орхон, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг мөн Сэлэнгэ аймгийн Мандал суманд албан томилолт хийлээ.

Тус албан томилолт нь Хууль Зүйн Туслалцааны Төвийн Орхон,  Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумдад байх салбаруудын ажлын байр, нөхцөлийг сайжруулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай тасралтгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, Хууль зүйн туслалцааны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах зорилготой байв.

 

Орхон, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийн удирдлагуудтай дараах асуудлуудыг хэлэлцэв:

  • Улсын өмгөөлөгчийг стандартад нийцсэн /8-24м2/ ажлын байр болон ажлын онцлогт тохирсон үйлчлүүлэгчтэй уулзах уулзалтын өрөөгөөр хангах
  • Улсын өмгөөлөгчийн интернэтийн зардал болон үйл ажиллагааны холбогдох бусад зардал /бичиг хэрэг/-ыг тухайн аймгаас хариуцах
  • Салбарын архивыг аймгийн Засаг даргын архивын хадгаламжийн нэгжид оруулж, архивыг хүлээн авч, хадгалах
  • Улсын өмгөөлөгчийг хорих анги руу явах тээврийн хэрэгслээр тухай бүр хангах
  • Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” тухай сургалтын хамтран зохион байгуулж өсвөр насны хүүхдүүдэд хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтыг хамтран зохион байгуулах

Дээрх асуудлуудыг нутгийн удирдлагуудтай хэлэлцэж дараах үр дүнд хүрэв.

Дээрх аймгуудын улсын өмгөөлөгчид Хууль зүйн туслалцааны тухай хууль, Өмгөөллийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцааг цаг алдалгүй үзүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор нэр төртэй биелүүлэн үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн тууштай хамгаалан ажиллаж байгаа нь Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай хийсэн албан уулзалт, оролцсон өмгөөллийн хэргийн үр дүнгээс илэрч байлаа.

Хууль зүйн туслалцаа авч чадахгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэхэд чиглэсэн төрийн байгууллага хоорондын бодлогын түвшинд хамтран зохион байгуулж, хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг өргөн цар хүрээнд үзүүлэхэд хамтран ажиллахаар аймгийн удирдлагуудтай тохиролцов.

Орхон,  Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумдын удирдлагуудын зүгээс Монгол Улсын Үндсэн хуульд заасан төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдтай байгуулсан 2023 онд хамтран ажиллах гэрээнд туссан тухайн аймаг суман дахь салбарын улсын өмгөөлөгчийг ажлын байраар хангахаас гадна архивт баримт бичгийг хүлээн авах, интернэтийн зардал,  бичиг хэргийн зардлыг тогтмол олгож өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад туслан ажиллахаар болов. Шаардлагатай тохиолдолд тухай аймаг сумдын цагдаагийн газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, аймгийн засаг даргын тамгын газраас автомашинаар ханган иргэдэд хууль зүйн туслалцааг цаг алдахгүй хүргэж байхаар болов.

Орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг дэмжин оролцуулж өгөхийг аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад уламжлан шийдвэрлүүлэхээр тохиролцов.

Мөн тухайн аймаг сум дахь салбарын улсын өмгөөлөгч нар хууль зүйн туслалцаа хүссэн өргөдлийг хүлээн авч, холбогдох маягт, бүртгэлийг дүрэм, журмын дагуу хөтөлж хэвшсэн байна.

Уулзалтын үеийн зургуудаас хүргэвэл