Print logo

Кампанит ажил
Ханнс-Зайделийн Сан “Ногоон монголын төлөө” үндэсний кампанит ажилд нэгдлээ

Ханнс-Зайделийн сан нь хүрээлэн буй орчны эрх зүй төслийн хүрээнд Монголын байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудыг “Ногоон Монголын Төлөө” уриан дор нэгтгэсэн байгаль орчны мэлээлэл сурталчилгааны компанит ажлын “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурж, гишүүнээр нэгдэн орлоо.

2022 онд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн SPACES төслөөс санаачилсан энэхүү компанит ажилд нэгдсэн оролцогч талууд хамтран байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгааг бодлого боловсруулагчид, хүүхэд залуучууд, орон нутгийн иргэдийн дунд түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилготой юм. Энэ хүрээнд оролцогч байгууллагууд мэдээлэл, сургалт сурталчилгааны материалууд, арга аргачлалаа нэгтгэн харилцан солилцож ашиглах ажлуудыг хийж эхлээд байна. Тус ажлын хүрээнд хөгжүүлэн гаргасан цахим хуудасFacebook групп, YouTube суваг нь оролцогч талуудтай хамтран ажиллах, туршлагаа солилцох талбар болох юм.

Ханнс-Зайделийн сан нь тус компанит ажлын хүрээнд 2023 онд хэд хэдэн ажил төлөвлөсний дотор “Хууль бус ан агнуур болон мод бэлтгэл”-тэй холбоотой хуулийг олон нийтэд таниулан сурталчлах контентуудыг оролцогч талуудтай хамтран бүтээнэ.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ төрлийн хууль тогтоомжийг иргэдэд энгийнээр тайлбарласан 4 цуврал видеог 2022 онд бүтээсэн бөгөөд тэдгээрийг доорх линкээр холбогдон үзээрэй.

Эрх зүйн тухай энгийнээр - Танин мэдэхүйн цуврал № 9: Байгалийн үйлчилгээ ба хууль

Эрх зүйн тухай энгийнээр - Танин мэдэхүйн цуврал № 10: Хууль бусаар ан агнах

Эрх зүйн тухай энгийнээр - Танин мэдэхүйн цуврал № 11: Ойгоос мод бэлтгэж болох уу?

Эрх зүйн тухай энгийнээр - Танин мэдэхүйн цуврал № 12: Ашигт малтмалыг ашиглаж болох уу?