Print logo

Тэтгэлэг
Ханнс-Зайделийн сан судлаачдад зориулсан тэтгэлэг олгож эхэллээ.

Тус сан эрх зүй, байгаль орчны чиглэлээр сурч боловсрон, эх орондоо мэргэжлээрээ ажиллаж буй чадварлаг судлаачдад үндэсний тэтгэлэг олгож байна.

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь  (ХЗС) 1993 оноос хойш Монгол улсын хууль, эрх зүйн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш эрх зүйн шинэтгэлийг, ялангуяа Үндсэн хууль, эрүү, захиргааны эрх зүйг шинэчлэхэд голлон анхаарч ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд арилжааны эрх зүй, байгаль орчны эрх зүйн чиглэлээр үйл ажиллагааны хүрээгээ тэлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд байна.

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хуульч, эрдэмтэн, судлаачдын мэдлэг, туршлагыг харилцан солилцож, хамтран сургалт, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, түүнчлэн олж авсан мэдлэг, туршлагыг ном хэвлэл нийтлэх болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх замаар түгээн дэлгэрүүлэх нь сангийн тэргүүн зорилтын нэг билээ.

Энэ хүрээнд 1995 оноос хойш 30 гаруй монгол хуульч, судлаачид ХБНГУ-д хууль зүйн чиглэлээр сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний сургалт явуулсан буюу Ханнс-Зайделийн сангийн тэтгэлгээр магистр, докторын хөтөлбөрүүдэд хамрагдсан байна.  

Эдүгээ 30 жилийн ойтойгоо золгож буй ХЗС байгаль орчин, эрх зүйн чиглэлээр эх орондоо мэргэжил эзэмшин, хөдөлмөрлөж  буй залуу судлаачдыг мэдлэг туршлагаа гүнзгийрүүлэн, харилцаа холбоогоо тэлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг жил хүртэлх хугацаанд үндэсний тэтгэлэг олгож эхэллээ.