Print logo

Ажлын уулзалт
Ханнс-Зайделийн сан Монгол Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөгчидтэй дугуй ширээний уулзалт хийлээ.

Монгол Улс, Ханнс-Зайделийн сангийн хамтын ажиллагааны 30 жилийн ойг тохиолдуулан прокурорын байгууллагын болон тус сангийн төлөөллүүд 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр уулзалт, ярилцлага хийлээ.

Тус арга хэмжээнд Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Б.Бат-Орших, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Ж.Болорпүрэв, ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Эрик Хилгендорф нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 

Уулзалтаар ХБНГУ-ын болон Монгол Улсын эрх зүйн хамтын ажиллагаа,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ялгаа онцлог, дэвшилтэт талын тухай  ярилцаж санал солилцлоо.