Print logo

Тэмцээн уралдаан
“Хүн бүр байгаль хамгаалагч” уралдааны ялагчдыг тодрууллаа

“Хүн бүр байгаль хамгаалагч” аяны хүрээнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албатай хамтран бүх нийтийн байгаль орчы эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд “Хүн бүр байгаль хамгаалагч” сэдвээр видео контент, зурагт хуудас, мэдээ нийтлэл бэлтгэх уралдаан зарлалаа.

[Translate to Mongolian:]

[Translate to Mongolian:]

Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк болон Төслийн зохицуулагч С.Мөнхжаргал  нар

Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк болон Төслийн зохицуулагч С.Мөнхжаргал нар

Тус уралдааныг 2023.04.15-05.30-ны хооронд зарлаж, өнөөдөр шилдгүүдийг тодрууллаа.

Шагнал гардуулах үеэр сангийн тэргүүн Феликс Гленк “Байгаль орчны асуудал бол дэлхий нийтийн асуудал. Монголд тулгарч буй асуудал Германд ч мөн бий. Иймд хүн бүр байгалиа хайрлаж, хамгаалах талаар сэтгэл зүтгэлтэй, мэдлэгтэй байх нь чухал” гэдгийг онцоллоо. Ажлын албаны дарга, хатагтай Л.Нямгэрэл “Байгалиа хамгаалах нь аль нэг төрийн байгууллагын ажил гэхээс илүү хүн бүрийн оролцоог шаарддаг ажил” болохыг онцлоод олон нийтийг энэ талаарх мэдээ мэдээллээр хангахад хэвлэл мэдээллийн байгууллагуудыг түүчээлэхийг уриаллаа.

Уралдаанд 1-р байр эзэлсэн www.itoim.mn-ийн хамт олон

Уралдаанд 1-р байр эзэлсэн www.itoim.mn-ийн хамт олон

 

Уралдааны оролцогчид иргэдийг байгалиа хамгаалахыг уриалсан болон байгаль орчны эрх зүйн боловсролыг олон нийтэд таниулж, олгосон утга агуулга бүхий видео контент, мэдээ нийтлэл, зурагт хуудсуудыг бүтээж ирүүлсэн юм. Тэдний бүтээлийг мэргэжлийн болон хөндлөнгийн 5 шүүгч шүүж, дараах оролцогчид байр эзэллээ.

Уралдаанд 2-р байр эзэлсэн www.erennews.mn-ийн хамт олон

Уралдаанд 2-р байр эзэлсэн www.erennews.mn-ийн хамт олон

Уралдаанд 3-р байр эзэлсэн www.tv5.mn

Уралдаанд 3-р байр эзэлсэн www.tv5.mn

Бусад зураг