Print logo

“ХБНГУ-н арилжааны эрх зүй” сургалт боллоо

2023 оны 1 – дүгээр сарын 05 – 18 -ны өдрүүдэд Bayreuth их сургуулийн зочин багш Christoph Weber болон ХЗС-н профессор Буянхишиг нарын удирдлага дор зохион байгуулагдсан “ХБНГУ-н арилжааны эрх зүй” сэдэвт сургалт амжилттай явагдаж, 19 төгсөгч Сертификатаа гардан авлаа.

Сургалтаар оролцогчид хоёр улсын хууль, эрх зүйн тогтолцооны талаар харилцан мэдээлэл солилцон, арилжааны эрх зүйн талаар суурь мэдлэг олж авлаа.

Сургалтыг Ханнс-Зайделийн сан, МУИС-н Хууль зүйн сургуультай хамтран зохион байгуулсан бөгөөд Сертификат гардуулах ёслолын ажилд Монгол улс дахь ХБНГУ – ын элчин сайдын яамны хуулийн хэлтсийн ажилтан хатагтай Hanna Labeit, ХЗС-н суурин төлөөлөгч ноён Феликс Гленк, МУИС-н ХЗС-н захирал Др. Б. Амарсанаа нар оролцож, төгсөгчдөд баяр хүргэв.

Энэ удаагийн сургалт гадаад багштай, англи хэл дээр зохион байгуулагдаж буй анхны сургалт гэдгээр онцлог бөгөөд мөн төрлийн сургалтыг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулна гэдгийг зохион байгуулагч талууд онцлон дурдав.