Print logo

Ажлын айлчлал
Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Хууль Зүйн Сургууль ХБНГУ-ын Бавари мужийн их сургуулиудтай туршлага солилцов.

Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Хууль Зүйн Сургуулийн профессор болон багш нар ХБНГУ-ын Бавари мужийн их сургуулиудын профессор, багш нартай туршлага солилцов.

Ханнс-Зайделийн сан МУИС-ийн Хууль Зүйн Сургуультай олон жил хамтран ажилласаар ирсэн. Ханнс-Зайделийн сангийн Мюнхен дэх төвийн Хадагтай Вероника Айхингар, Зүүн болон Төв Ази хариуцсан хэлтсийн дарга МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч санал солилцов.

Энэхүү айлчлалын үеэр эрх зүйч мэргэжлийн сургалтын хөтөлбөр, агуулга, шалгалтын журам, арга зүй, хамтын ажиллагааны боломж болон их сургуулийн дараах дадлагын хөтөлбөр, агуулага, чиг үүрэг, зохион байгуулалт зэрэг сэдвийн хүрээнд туршлага солилцлоо.

МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч туршлага, мэдлэгээ хуваалцаж дугуй ширээний сонирхолтой яриа өрнүүлсэн.

  • Баяройтын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Проф. André Meyer /Андрэй Мааяар/, Др. Проф. Бэрнд Канновски Хууль зүй, эдийн засгийн шинжлэх ухааны сургуулийн, иргэний эрх зүй, эрх зүйн түүхийн тэнхим (ИЭЗVII) болон бусад төлөөлөгчид
  • Вюрьцбургийн Юлиус-Максимилианы их сургуулийн ХЗС-н захирал Др Проф. Кристоф Керварт, Вюрьцбургийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн сургалт хариуцсан захирал Др. Проф. Франк Петр Шүстар, Др.Проф. Хилгэндорф Вюрьцбургийн их сургуулийн эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын эрх зүй, эрх зүйн онол, мэдээллийн эрх зүй, эрх зүйн информатикийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч болон бусад төлөөлөгчид
  • Айгсбургийн Хууль зүйн сургуулийн дэд захирал Др. Проф. Арнд Кох, Проф. Петр Касиске, Аугсбургийн их сургуулийн эрүүгийн э.з, эрүүгийн процесын э.з, Эдийн засгийн э.зүйн профессор, Др. Проф. Мартин Кмэнт, Х.З.М Судалгааны төвийн захирал, Нийтийн эрх зүй, Европын эрх зүй, Байгаль орчин болон төлөвлөлтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч болон бусад төлөөлөгчид
  • Бавари муж улсын хууль зүйн яамны ахлах министриалраттай Ноён Гуйдо Тийзел болон бусад төлөөлөгчид
  • Бавари муж улсын дээд шүүхийн шүүгч хадагтай Катрин Хүбэрт болон бусад төлөөлөгчид
  • Ханнс-Зайделийн сангийн зүүн болон Төв Ази хариуцсан хэлтсийн дарга хадагтай Вероника Айхингар

нарт талархал илэрхийлье.

Айлчлалын зургийн цомог (доорхи зураг дээр дарж үзнэ үү)