Print logo

Цахим сургалт
Шүүгч сургагч багш нарт зориулсан заах арга зүйн талаар цахим сургалт зохион байгууллаа.

Улсын дээд шүүхийн дэргэдэх сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр цахим сургалтыг амжилттай зохион байгуулав.

Сургалтад нийт 30 орчим шүүгч сургагч багш нар хамрагдаж өөрсдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн өр өгөөжтэй сургалт боллоо.

Сургалтыг ХБНГУ-ын заах арга зүйч багш Катарина Боныхади удирдан явуулсан бөгөөд сургалт дараах үндсэн агуулгын хүрээнд явагдлаа.

  •  “заах арга зүйн талаарх ерөнхий ойлголт”
  • “ цахимаар болон танхимаар хичээлийг хэрхэн заах вэ”
  •  “цахим, танхим болон хосолсон сургалтын талаарх  шинэлэг аргаар заах-сурах арга, хэрэгслүүд”
  •  “асуулт, хариулт”