Print logo

Мэтгэлцээн
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар оюутнуудын мэтгэлцээн

“МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ БА ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙН ХУВААРИЛАЛТ” мэтгэлцээний тэмцээн 2022 оны 12 сарын 03-11-ны хүртэлх өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

“МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ БА ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙН ХУВААРИЛАЛТ” мэтгэлцээний тэмцээн 2022 оны 12 сарын 03-11-ны хүртэлх өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тэмцээнд нийт 45 баг бүртгүүлж үндэслэлээ ирүүлснээс 24 багийг эхний шатанд шалгаруулан бүтэн өдрийн сургалт зохион байгуулж, эхний шатны тоглолтыг 6 хэсэгт тойргын тоглолт байдлаар зохион байгуулж үүнээс 12 баг хагас финалд шалгарснаас дараах 6 баг финалын тоглолтонд оролцох эрхээ авсан билээ:

  1. Tatakae^2 баг
  2. THERESA баг
  3. BEST-1 баг
  4. Психе баг
  5. Гэрэгэ 1 баг
  6. Aranya баг

Оюутан залуучуудын хоорондох мэтгэлцээнүүд нь идэвхтэй шийдэл, аргумент бүхий явагдсан бөгөөд өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Мэтгэлцээнүүд доорх шийдлүүдийн хүрээнд явагдсан билээ:

  1. Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй.
  2. Улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх хэрэгтэй.
  3. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгох нь үндэслэлтэй.
  4. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй.
  5. Улсын Их Хурал хоёр танхимтай байх нь зүйтэй.
  6. Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд заах нь зүйтэй.

 

Финалд шалгарсан 6 багийг хооронд хэсгийн тоглолтоор тэмцээнээ үргэлжлүүлсэн юм.

Энэхүү тэмцээний бүх үе шатуудыг Тэнгэр ТВ-ээр 12-р сарын 19-нөөс 24-н хүртэл өдөр бүр 22:30 минутаас хүлээн авч үзнэ үү.

Зургийн цомог (Доорхи зураг дээр дарж үзнэ үү)