Print logo

Говийн их дархан цаазат газрын орчны бүсийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийн анхдугаар чуулганыг зохион байгууллаа.

Ногоон Монголын төлөө компанит ажлын хүрээнд Говийн их Дархан цаазат газрын Орчны бүсийн 5 сумдын Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдтэй туршлага мэдээлэл солилцох, байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор Ханнс-Зайделийн сан Лондонгийн амьтан судлалын хүрээлэнтэй (ЛАСН) хамтран Малчдын анхдугаар чуулга уулзалтыг Говь-Алтай аймгийн Баянтоорой тосгон дахь Говийн их Дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны газарт зохион байгууллаа.

Чуулганы үеэр:

  • ЛАСН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал, тал хээрийн экосистемийн шинжлэх ухааны доктор У.Тунгалаг - Байгальд ээлтэй малчин гэж хэн бэ? сэдвээр
  • Их говийн төслийн зөвлөх, ХААИС-ийн багш, доктор, профессор С.Хандсүрэн - Говийн Их ДЦГ-ын Орчны бүсийн мал сүргийн тоо толгой, чанар, ашиг шимийн талаар мөн
  • Ханнс Зайдлын Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хуульч С.Бүжинлхам – Генетик нөөцийн тухай хууль, Хавтгай хамгаалал, амьтны тухай хууль зэрэг холбогдох хуулийн зохицуулалтын талаар тус тус илтгэл хэлэлцүүлэв

Түүнчлэн Хойд Могойн Гол Тээлийн ОНТХГ-ын байгаль хамгааллын туршлага, амжилт ололт, бэрхшээл болон нөхөрлөлийн засаглал, дундын сангийн тухай Архангай аймгийн нөхөрлөлийн сайн туршлагыг хуваалцаж, малчид харилцан санал солилцлоо.