Print logo

"ӨСВӨР ҮЕИЙНХЭН: БАЙГАЛЬ ОРЧИН БА ХУУЛЬ” төсөл гурав дахь жилдээ хэрэгжиж байна

Ханнс-Зайделийн сан өсвөр үеийн сурагчдад "Хүрээлэн буй орчин", “Байгаль хамгаалал”, “Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн байгальд учрах хор хөнөөл, үр дагавар болон байгаль орчны эсрэг үйлдсэн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай суурь мэдлэг олгох зорилгоор МУИС-н Экологийн боловсролын төвтэй 3 дахь жилдээ хамтран хэрэгжүүлж буй тус төслийн нээлт өнөөдөр боллоо.

Сангийн зүгээс 2022, 2023 онд “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль – 1, 2” төслүүдийг санхүүжүүлэн хэрэгжүүлсэн ба Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн алслагдсан сургуулийн өсвөр үеийн 10,000 хүүхдийг уг төслүүдэд үнэ төлбөргүй хамруулсан юм. Энэ удаагийн “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль - 3” төсөлд Баянзүрх, Хан-Уул дүүргийн алслагдсан сургуулийн 2,500 хүүхдийг үнэ төлбөргүй хамруулах ба УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгэм хамгааллын  сайд Х.Булгантуяа төслийг мөн 3 дахь жилдээ дэмжин ажиллаж байна. 

 

“Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль - 2” төслийн хүрээнд 2023 онд “Байгаль орчны эрх зүй, танин мэдэхүйн танхим”-ыг Ханнс-Зайделийн сангаас санхүүжүүлэн байгуулж “Амьд үлдээгээч!” нэртэй хууль бус ан агнах тухай хүүхдүүдэд мэдлэг олгох шинэ хөтөлбөр боловсруулж сургалтад нэвтрүүлсэн. Байгаль орчны хууль, эрх зүйн анхан шатны боловсрол олгох зорилгоор байгуулсан уг танхимаар одоогийн байдлаар 9000 гаруй хүн үйлчлүүлээд байна

 

Төсөлд хамрагдах хүүхдүүд байгаль орчны эрх зүй, танин мэдэхүйн “Амьд үлдээгээч!”, “Үл үзэгдэгчдийн мөрөөр”, “Манай музейн амьтад”, “Танин мэдэхүйн хүлэмж”, “Ой яг...” өртөөгөөр аялах ба сургалт-аялал 2 цаг орчим үргэлжилнэ.

“Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль - 3” төслийн анхын зочид: Баянзүрх дүүргийн 69-р сургуулийн 8-р ангийн сурагчдад сурлагын өндөр амжилт хүсье. 

 

Төслийн нээлтэд МУИС-ийн ректор, проф. Д.Бадарч, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ф.Гленк, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Х.Энхтуяа, НҮБ-ын Нийгэмлэгийн хамтран үүсгэн байгуулагч, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Хишигжаргал, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Г.Галтайхүү, гишүүн н.Дулмаа, Кристина-Нобелийн Хүүхдийн сангийн хөтөлбөрийн менежер У.Болор-Эрдэнэ, Экологийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа н.Шинэбаатар нар оролцлоо.