Print logo

Мэргэжлийн хэлэлцүүлэг
Монголын хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан хамтран мэргэжлийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийг "Шүүхийн шийдвэрийг давж заалдах үндсэн эрх: Хяналтын журмаар гомдол гаргах эрхийн хэрэгжилт" сэдвийн дор зохион байгууллаа.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сард шинэчлэн найруулсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар урьд өмнө нь төдийлөн онцолж авч үзээгүй байсан Монгол Улсын дээд шүүхийн чиг үүрэгт анхаарал хандуулж, энэ хүрээнд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол бичих үндэслэлүүдийг өөрчлөн тогтоосон юм.

Уг өөрчлөлттэй холбоотой хуульчдын дунд өрнөж буй зарим маргаантай асуудлаар өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Кредит цаг олгох энэхүү хэлэлцүүлэгт 80 орчим хуульч оролцохоор бүртгүүлсэн байна.

Тус сангийн суурин төлөөлөгч Феликс Гленк хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Тэрээр монголын нийт хуульчдад Хуульчдын өдрийн мэндчилгээ дэвшүүлж хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.